Корпорэйтэд гадны нөлөөтэй санаатай гал тавьсан байж магадгүй

 “Корпорэйт Конвеншн центр”-т өнөөдөр 13 цагийн орчимд гал гарч, гал унтраах ангийнхан шуурхай ажилласны эцэст галыг гадагш тархуулалгүй унтрааж чадсан билээ. Үүний дагуу тус байгуулагын үүсгэн байгуулагч Т.Ганболдтой холбогдож зарим зүйлийг тодруулав.

Танай байгууллага дээр гал юунаас болж гарав?

-Цахилгааны шахтанд гал гарсан юм бна…

-Тантай холбоотой гадны нөлөөтэй байх магдалтай гэж хүмүүс ярьж байна?!

-Манай инжинерүүд гадны нөлөөтэй байх гэж дүгнэж байна! Надтай “гангстэр” болж тоглох гэж байгаа бол нэгд: би айхгүй! хоёрт: би хууль хяналтын байгууллагаар шалгуулж нарийн мэргэжлийн дүгнэлтийг харна.

– Хохирол хэр зэрэг гарав?

– Театрын нарийн техникүүд болон инженэрийн шугамууд нэлээд гэмтэчих шиг боллоо.

zaluu.com

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …