Цогцсоос шинжилгээ авч алга болсон бүсгүй мөн эсэхийг шинжилж байна

1463441126573a56e695efbЭнэ сарын 9-ний өдөр АНУ-ын Чикаго хотын WGN телевизээр Чикаго хотын өмнөд дүүргийн машин ачих газрын эзэнгүй зогсоол дээрээс машин дотроо нас барсан байдалтай эмэгтэйн цогцос олдлоо гэсэн мэдээ гарчээ. Манай консулын хэлтсийнхэн мэдээллийн мөрөөр Чикаго хотын цагдаагийн газартай холбогдож хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч Том Крэнтэй утсаар ярьсан байна.

Олдсон машин нь иргэн З-ийн унаж явсан Хонда аккорд машины марк, дугаартай тохирч байгаа бөгөөд нас барсан цогцос нь Ази эмэгтэйнх болохыг мэдэгджээ. Цогцос машины хойд ачааны хэсэгт олон хоносны улмаас хэн болох нь танигдахгүй байгаа юм байна.

Иймээс цогцсыг таниулахаар шүүх эмнэлгийн шинжилгээг хийж байгаа юм. Цогцсоос ДНК-ийн шинжилгээг авч Техас дахь лабораторт хүргүүлсэн ба албан ёсны хариу гартал нэлээд хэдэн 7 хоног болох юм байна. Хэргийн мөрдөн байцаагч Дэс Плэйнес хотын цагдаагийн газартай холбогдон мэдээлэл солилцож ажиллаж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний албан ёсны хариу ирсний дараа тайлийгаачийг хэн болохыг зарлах юм.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …