Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн сард Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

4ff3306c3847168ee5e3696c6b04d130_x3

Энэ талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат танилцуулсан юм. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгаж, эцсийн хувилбарыг боловсруулсныг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 7 саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Тухайлбал, хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын “бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал” гэснийг “бэлгийн халдашгүй байдал” гэж өөрчлөх, “Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг” гэсэн төслийн 22 дугаар зүйлийг хасахаар болов.

Мөн төслийн “Цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг” гэсэн 26 дугаар зүйлийг өөрчлөн найруулахаар болов. Ингэснээр цагдаагийн байгууллага нь Цагдаагийн албаны тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаарх бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах, эдгээр мэдээллийг хүлээн авч шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах 24 цагийн утас ажиллуулах, мөн тухайн орон нутгийн хүн амын тоог харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн нэгжтэй байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг хүлээх юм байна.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдаж өргөн баригдсан холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжлээ.

 



Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …