1072 хувьцааг худалдаж авч байна гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийн дагуу иргэд хотын зарим нэгэн хэсэгт шөнө өдөргүй зогсох болсон. Энэ талаар цагдаагийн байгууллагынхан шалгалт явуулсны үндсэнд цуурхал тараасан иргэнийг баривчилжээ. “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашням гэгч нь “Залуучуудын холбооноос явж байна” хэмээн “1072 хувьцааг худалдаж авна” гэж цуурхлыг тараасан байсныг цагдаагийн байгууллагаас нотолжээ. Одоогийн байдлаар түүний ямар зорилготой цуу яриа тараасныг нотолхоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Ийм цуурхлаас болж иргэдийн амгалан тайван байдал алдагдаж нийслэлийн зарим хэсэгт шөнө явахад бэрхшээлтэй болж байсан юм. Мөн Эрдэнэс Тавантолгой ХХК-аас хувьцааг гараас гар дамжин худалдаалах боломжгүй гэдгийг ч мэдээллэсэн.
Б.Нараа