Хүй долоон худагт “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг тэмдэглэнэ

bf653351a41f0e4d3bf99aa41d3aa913“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хүүхэд багачууд баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт, зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.

Энэ үеэр өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ? гэсэн арга хэмжээнүүд болох юм. Мөн тус газарт дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • Урлан бүтээх төвийн гар бүтээлийн үзэсгэлэн худалдаа, газар нь дээр бүтээл хамтран хийх сургалт
  • СХД-ийн гар урлал, бүтээлийн үзэсгэлэн
  • Унадаг дугуйн түрээсийн цэг
  • “Hobby center”-ийн нэрэмжит алсын удирдлагатай машины уралдаан мөн үзэсгэлэн худалдаа
  • Амьтны дэлгүүр, нохойн үзэсгэлэн
  • Гудамжны сагсан бөмбөгийн талбай
  • Олон үндэстний хоол, амттангийн үйлчилгээ
  • Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ, эко автобус аялалын үйлчилгээ
  • Бүх төрлийн хүнс амттан худалдаа
  • Хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа
  • Хүүхдийн хувцас, жижиг барааны худалдаа
  • Хүүхдийн үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа
  • Үлгэрийн баатруудтай гэрэл зураг авахуулах, угаалгах
  • Боди Арт зураг зурах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …