АТГ Уул уурхайн яаманд ажиллаж байна

8aa41b2b8412755001780490a57848f8bigАвлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийн дагуу 2016 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Уул уурхайн яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, тайлан мэдээний үнэн бодит байдлыг хангах зорилгоор хяналт шалгалтыг явуулж байна.

Шалгалтын хүрээнд холбогдох байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа болон тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг гаргуулан авч буй хуулийн хэрэгжилт болон нийт мэдүүлэг гаргагч нарын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах үйл ажиллагааны хэрэгжилтийг хянан шалгаж байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …