Өнгөрсөн сар олон нийтийн фэйсбүүк сүлжээгээр хөдөөнөөс хотод эмчилгээ хийлгэхээр орж ирээд хуушуурын гуанзанд хоног төөрүүлж байгаа нэгэн өндөр настны тухай мэдээлэл цацагдсан билээ. Харин энэхүү мэдээллийн мөрөөр Ачит үйлстэн сангийн дарга Б.Чингис мөнөөх өндөр настныг хайж олон уулзсан байна. Эмээгийн нэрийг Цэрэнханд гэдэг аж. Тэрбээр ганц хүүгээ талийгаач болсноос орон гэргүй болсон бөгөөд өөрийн гэсэн жижиг ч гэсэн гэртэй болохыг хүсдэг талаараа Ачит үйлстэн сангийн залууст ярьжээ.
Улмаар сайхан сэтгэлтэй залуусын зүгээс Цэрэнханд эмээд туслах хандивын аяныг өнгөрсөн хугацаанд фэйсбүүк сүлжээнд амжилттай өрнүүлж эмээг гэртэй болгож чадсан байна.
Үүгээр зогсохгүй иргэний үнэмлэх холбогдох бичиг баримтуудаа гээгдүүлсэн байсныг нь шинээр олж өгч, эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлжээ.