Нийслэлд хүүхдийн 22 зуслан үйл ажиллагаа явуулна

96171a417b8ba54c0527273e77b32cdbНийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Ногоон бүсийн хүүхдийн зуслангийн бэлтгэл ажлыг хангах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх 6, хувийн хэвшлийн 16, огт үйл ажиллагаа явуулахгүй байгаа 13 зуслан байна. Амрагч хүүхдийн тоо сүүлийн 3 жилээр гаргавал 2013 онд 18793, 2014 онд 17404, 2015 онд 17831 хүүхэд амарчээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг. Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу хүүхдийн зуслан эхлүүлэхэд болон үйл ажиллагааны явцад 2 удаа шалгалт хийдэг байна. Энэ жил  шалгалт хийхээс гадна зуслангийн үйл ажиллагааг дэмжих, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй зуслан” болзолт уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин уралдааныг зохион байгуулж, шагнал урамшуулал олгоход 9,9 сая төгрөг шаардлагатай бөгөөд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ. Мөн хуралдаанаар хүүхдийн зуслангуудад тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад онцгой анхаарч ажиллахыг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт үүрэг болголоо.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …