Загвар өмсөгч С.Төгсийг өөлөхийн аргагүй төгс биетэй гэлцдэг.
Тэгвэл олны харцыг булаасан зэгзгэр бүсгүй галбираа төгс хэвээр нь авч явахын тулд багагүй хүчин чармайлт гаргадаг гэнэ шүү. Түүний бие хаагаа сайхан хэвээр нь байлгах гол нууц нь хоолны дэглэм юм байна.
С.Төгс биед хэрэггүй, таргалуулдаг зүйлүүдээс татгалзахын тулд багагүй тэвчээр гаргаж буйгаа ч нуусангүй. С.Төгс өөрийн цахим хуудаснаа ” Үнэхээр хоолны дэглэмээс болж ажлаа бүрэн хаямаар санагдах юмаа хааяа. Шоклад идээгүй жил болж байгаа, хоёр өдөр дараалж 3 удаа хоол идчихээд гэмшээд уйлах гээд байгаа охидууд байна. Монголд амар юм доо. Махтай шөлтэй нь дээр гэдэг” гэжээ.
Модель байж, биеээ сайхан хэвээр нь авч явна гэдэг бас багагүй амаргүй ажил бололтой.
mnews.mn