Онлайнаар худалдан авалт хийхдээ юу анхаарах вэ?

Цахим ертөнцөд худалдан авалт хийх нь цаг хэмнэх давуу талтай ч хувийн мэдээллээ бусдад алдах эрсдэлийг дагуулж байдаг. Хэрвээ та онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авдаг бол дараах зүйлсийг анхаараарай. 

pcmall41

1. Хамгаалалттай сайтаар үйлчлүүлэх.  Өөрийн хувийн мэдээлэл болон картаа ашиглахдаа хамгаалалтгүй сайтад хандах нь хамгийн аюултай. Хамгаалалттай сайтуудын URL код нь HTTP:// гэж эхлэх ба таны ашиглаж байгаа интернет хөтчөөс шалтгаалаад URL кодны хажууд цоожны зураг гарсан байдаг.  2. Баталгаатай вэб сайтаар үйлчлүүл. Буцаад холбогдох хаягтай, нийгмийн дунд тодорхой байр суурь эзлэсэн, найдвартай сайтаар үйлчлүүлэх нь таныг эрсдэлээс хамгаалах гол зүйлсийн нэг. ядаж л зурган дээрхээс огт өөр бараа ирсэн тохиолдолд ямар нэг арга хэмжээ авах бүрэн боломжтой.

3. Олон нийтийн WiFi бүү ашигла. Өөрийн хувийн мэдээллийг бусдад алдахыг хүсэхгүй л байгаа бол худалдаа хийх үедээ олон нийтийн сүлжээ ашиглахаас зайлсхийж хувийн сүлжээг сонго.

4. Олон нийтийн компьютер ашиглаж байгаа үедээ хувийн мэдээллээ бүү ашигла.  Компьютерууд нь таны мэдээллийг хадгалж үлдэх боломжтой ба та устгахгүй л бол таны зорчсон түүх, нэвтрэх мэдээлэл гээд бүгд хадгалагдах болно. Тиймээс худалдаа хийх үедээ интернет кафе, бусдын компьютерыг ашиглахаас зайлсхийж, заавал хувийн компьютер, таблет, гар утас зэргийг ашиглах нь зүйтэй. 

5. Гүйлгээгээ байнга хяна. Та ямар нэг худалдан авалт хийгээгүй байлаа ч өөрийн үйлчлүүлдэг банкнаас хийсэн гүйлгээгээ лавлаж бай. Ингэснээр таны хийгээгүй ямар нэг гүйлгээ гарсан тохиолдолд та илүү хурдан мэдэх болно. 

Эх сурвалж: Etoim.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …