Сонгуулийн чимээнээр “дуу” орж байгаа арга багш олны хүүхдийг хэлний мэдлэгтэй байлгах гэж хичээж яваа нэгэн. Ямар ч үед өөрийнхөөрөө байж элдэв “хэл амнаас” айхгүйгээр амьдардаг түүнийг түшин суух бөө эхнэр нь байгаа болохоор тэр биз. Түүний гэр бүлийн хүн Мөнх тэнгэрийн Чингис Хаан бөөгийн төвийн тэргүүн Г.Одгэрэл юм.
Тэрээр саяхан буюу энэ сарын 21-нд лам бөөгийн хамтарсан лекц хийж эрдэм сургаалиа хайрласан. Гэр бүлийн хүнээ УИХ-д нэр дэвших гэж байгаа энэ үед нь Мөнх тэнгэрийн захиас, номлолоор замыг засч нөхрөө УИХ-д “гаргаж” чадах болов уу? Г.Одгэрэл нь маш олон телевизээр бөө мөргөлийн чанар, стандартын тухай ярьж суудаг нэгэн. Манайд байгаа мянга мянган бөө нар бүгд “хуурамч” гэж ирээд л ярьдаг. Харин өөрийн бяд, чадлаар нөхрөө УИХ-ын гишүүн болгочихвол “жинхэнэ чадалтай” нь байжээ хэмээн үнэлэхээс өөр аргагүй юм.
Нөхрийн үйлээр эхнэрийнхээ “эрдэм чадлыг” шалгах болсон Арго багш түмнийг гуйж явахгүй хажуухандаа “хамгаалалттай” хүн. Бөө мөргөлийн тухайд их л “ам мэдэн” ярих түний гэр бүлийн хүнийг “арга залиараа” алдартай гэх юм билээ. Бусад бөө нар нь олны дундаас ялгарах гэсэн ядмагхан оролдлого мэтээр ярьж суудаг. Тэрээр айлд зочлон бөөгийн зан үйлээ хийхдээ нэг сая төгрөгнөөс буудаггүй “ханш өндөртэй хүүхэн” гэгддэг.
Ямартай ч Арго багш УИХ-д гарсан гараагүй хүний хүүхдэд хичээлээ заагаад, эхнэрээрээ бөөлүүлээд сайхан амьдраад байх боломжтой нэгэн. Их хуралд суух гэж “юуг харан” зүтгэж суугааг мэдэхгүй ч их л том зорилго тээн яваа байх. Энэ жилийн сонгууль Арго багшийн ард түмэн дэхь нэр хүндийг мөн түүний гэр бүлийн хүний эрдэм чадлыг шалгах жинхэнэ сорилт байх нь.
Б.Саран