Тэрхийн голын гүүрэнд эвдрэл үүсч хөдөлгөөн хязгаарлалаа

1e0h4kuoik8dqq77sbk0ld1in5 (1)

Архангай аймгийн Цэцэрлэг хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн голын 217.15 у/м төмөр бетон гүүрэнд гэнэтийн эвдрэл гарсан байна. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн сайдын  тушаалаар 2016 оны тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар тус гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байлгах хязгаарлалтыг хийжээ.

Иймд тус чиглэлийн авто замаар даац хэтэрсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийхгүй байхыг нийт тээвэрчид, зам хэрэглэгчдэд анхааруулж байна.

Эх сурвалж:Breakingnews.mn

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …