Төмөрлөгийн үйлдвэрт дэлбэрэлт болж хоёр хүн бэртжээ

11b51e6c63192507original

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн зуух дэлбэрч, хоёр иргэн дэлбэрэлтэд өртсөн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус сумын 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “…” ХХК-ны төмөрлөгийн үйлдвэрийн хайлуулах зуухны тогоо дэлбэрч ажилтан иргэн Э /эр.48н/, БНХАУ-ын иргэн Z.C /эр.55н/ нарын хоёр хүн гэмтсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Түлэгдэж бэртсэн хүмүүсийг  аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа ажээ.

 

 

 

Эх сурвалж: Zaluu.com

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …