Л.Эрдэнэчимэгийн хувийн бизнес “цэцэглэж” Сонгиночууд “ядарсан” он жилүүд

Лувсан овогтой Эрдэнэчимэг УИХ-д СХД-ийн иргэдийг төлөөлөн суусан хатагтай. Тэрээр өнгөрөгч жилүүдэд юу хийв гэдэг асуулт гарч ирнэ. СХД-ийн иргэд түүний хийсэн бүтээснийг үнэлэхдээ “их л харам” юм. Учир нь “гялтайх, гийх” нэг ч зүйл харагдахгүй байгаа болохоор тэр биз. Түүнийг “тамхины Эрдэнэчимэг” гэж хүмүүс ярилцдаг. Гэвч тамхины тухай хууль шигээ нэг л “дундуур” үнэлэгддэг нэгэн.

2v1qd567kjbs9vbakt1r80voj5

Эцгийнхээ нэрийг “муу боловсруулагдсан” зүйл заалттай хуулийн нэрээр сольчих л доо. Тамхины тухай хууль бол зүгээр л хууль батлуулж өөрөө мөнгөө авсан /нэг хууль батлуулахад 10 сая гаран төгрөг авдаг гэх/ төдийд байсан болохоос үнэхээр мөрдөгдөх, хэрэгжчих хэмжээний хууль байсангүй.

Аливааг 100 хувь үнэлж чаддаггүй, ойлгоц тааруу боловч реклам сурталчилгаа хийхдээ “сайн” гэлцэх түүний талаар СХД-ийн хүссэн айлдаа ороод асуухад “маш тааруу” гэсэн үнэлгээг өгнө.

Учир нь тэрээр гишүүний сандалд “заларсан” он жилүүдэд өөрийгөө гоёхоос өөр далайцтай зүйл “хийсэнгүй”. Хүн бүрийн хүсээд авч чаддаггүй алдарт Бенз машиныг өөрийн “гангараандаа” авч, Анагаах ухааны их сургууль гэгч нь томоос том барилга “сүндэрлүүлж”, “домогт” хэмээх эмчилгээний зориулалттай согтууруулах ундааг үйлдвэрлэж, гоо сайхны хагалгаанд орсон гээд түүнд нэмэгдсэн зүйлс олон.

Нэг үгээр Л.Эрдэнэчимэгийн баяжсан Сонгино-Хайрханчуудын ядуурсан байдал яг харагдана.  Түүний сургуулийн байшин томорч, унасан хүлэг нь хэд хэдээрээ өнгө нэмж, хувийн бизнес нь “цэцэглэж” байхад Сонгино-Хайрханчуудын дийлэнх нь хоногийн хоолоо граммлаж “идээд” удаж байна. Гэтэл “хийсэн зүйлгүй” тэрээр дүүрэг, хороодын хийсэн ажлыг өөрийн болгон ном гаргаад дахин иргэдийн “толгойг угаах” ажилдаа ханцуй шамлан орсон сурагтай.

Иргэдийг өөртэй нь уулзахгүй гэдгийг мэдсэн учраас нэгж тарааж, юм амлаж, иргэдтэй нүүр нүүрээ харалцах гэж их л хичээж яваа нэгэн. Хөөрхий “Бенз Эрдэнэчимэг”-т итгэл алдарсан иргэд өгсөнийг нь авчихаад санал хураалтан дээрээ “нүүрээ буруулж” болно шүү дээ. Учир нь Л.Эрдэнэчимэг гишүүн өнгөрсөн он жилүүдэд “өнгө нэмсэн” бүгдийгээ  сонгуулиар л тараах нь ойлгомжтой. Тэгэхээр та түүний өгснийг л ав, хэзээд танд ирэх ёстой байсан зүйлс угаасаа.

123456

Л.Эрдэнэчимэг гишүүнээс гадна маш олон албан тушаалыг зэрэгцүүлэн хашч, ашиг сонирхлын зөрчил гаргасаар байна. Жишээ нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй монгол” хөдөлгөөнийг дэмжигч “Сархад савандаа”, “Спиртийг тэвчье, спортийг дэмжье” хөдөлгөөнүүдийг санаачлагч гэх. Гэтэл “Монос” –ийн охин компани болох “Арван ундарга” компани “Домогт” нэртэй архийг үйлдвэрлээд л явж байна. Харин өнөөх архиа бэлэг болгон гардуулахдаа “энэ бол манай үйлдвэрлэж байгаа архи” хэмээн сайрхаж байсан сураг дуулдана.

 Монгол Улсын Ерөнхийлөгч “Архигүй Монгол” аян өрнүүлэн Архины тухай хуулийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд Архийг худалдаалдаг тусгай цэгтэй байх, хүнсний дэлгүүрт архи, согтууруулах ундаа худалдаалдаггүй байх гэх зэргээр архийг худалдаалахыг хорьсон бус харин цэгийг нь тусгайлан зааж өгсөн байна билээ. Түүнчлэн архийг дотор нь 38-аас дээш хатуулагтай буюу цагаан архи болон 38-аас доош хатуулагтай шар айраг, улаан дарс гэж ангилах. Хууль батлагдсан эхний нэг жилдээ тусгай дэлгүүрээр зөвхөн өндөр хатуулагтай архи зарна. Хүнсний дэлгүүрүүдэд бол шар айраг, улаан дарсаа зарахаар хуульчлах юм билээ. Дээр яригдаад буй “Домогт” нэртэй архи бол 24 буюу шар айраг, улаан дарсны ангилалд хамаарч хүнсний дэлгүүрүүдэд зарагдах боломжтой юм билээ.

e6d6942304dce96foriginal

Эндээс л алсыг харсан “ашиг сонирхлын зөрчил” яваад байгаа болов уу гэж хардмаар. Хэрвээ хууль батлагдаад хэрэгжсэн бол “Домогт” нь үнэхээр од болж, “Монос”-ын охин компанийн бизнес цэцэглэн “хөлжих” байж.

Ийм учраас л Л.Эрдэнэчимэг гишүүн  Архины хуулийг хоёр гараа өргөөд дэмжээд “лоббидоод” гүйгээд байгаа юм гэх яриа ч сүүлийн үед эрчээ авч байна. УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүд болоод УИХ-д суудал горьлогсод дор бүрнээ хөдөлгөөнд орчихлоо.

Үүнээс УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ч хоцорсонгүй өөрийн гараар зурсан тойрогтоо буюу Сонгинохайрхан дүүргийн 19, 18, 23, 29, 27 дугаар хорооны иргэдээс өөрийг нь “дэмжинэ” гэсэн утгатай хуудас дээр гарын үсэг зуруулж, хаяг, утасны дугаарыг нь тэмдэглэж явна.
Уг үйл явдлаас харахад “Монос” тодотгол дээрээ “бенц” хоч зүүсэн гишүүн хатагтай тойрогтоо их л “зүдэрч” яваа бололтой. Түүний тойргийг Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа “булаах нь” гэсэн шум бий. Ямартай ч үхтэл “үр харам” гэдэгчлэн эрхэм гишүүнд өөрийнх нь гараараа зурж, хуваасан тойрог өдийд юу юунаас илүү эрхэм байж таараа. Сайн сайхан үйл хийгээд хэлсэн амалсандаа хүрсэн бол Сонгиночууд түүнийг дахин нэг дэмжих л байсан болов уу.

Идсэн уусан, өмссөн зүүснээ гайхуулан, хувийн бизнесээ цэцэглүүлж байгаа энэ төрийн түшээ хэдийг болтол ард түмнийг “хуурах” юм бол. Чадна, хийнэ, бүтээнэ гэж Их хуралд суусан ч “чадсангүй”. Тэгэхээр тэрээр үр дүнгээ харуулаад өөрөө тайлангаа үнэнчээр тавиад “бууж өгвөл” яасан юм бэ?  Учир нь Согиночууд “хараа” сайтай хүмүүс шүү.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …