Улаанбурханы эсрэг вакцинийг ирэх сарын нэгнийг хүртэл сунгалаа

olloo_mn_1462772443_159140-03042015-1428021183-902242686-1

Улаан бурхны эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой залуусын 74 хувь нь буюу 466 мянган иргэн хамрагджээ.

Нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж буй залуусын оролцоог харвал аймгуудаас Өмнөговь аймгийн залуусын 96 хувь нь вакцинаа хийлгэжээ. Харин Завхан, Сүхбаатар аймгийн иргэдийн идэвх муу байна.

Нийслэлд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа. Тодруулбал, албан ёсоор оршин сууж буй 306 мянган залуу, түүнчлэн хөдөө орон нутгаас ирж суралцаж буй харьяаллын бус 70 мянган иргэн вакцинд хамрагдах ёстой юм.

 Харин одоогийн  байдлаар нийслэлийн хэмжээнд нийт залуусын 76 хувь нь хамрагдсан байгаа юм. Иймээс нийслэлд улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтын хугацааг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл сунгажээ.

Улсын хэмжээнд  улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 640 түр цэг, 130 байнгын цэг, 100 гаруй явуулын цэгээр дамжуулан хийж байна. Дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд байнгын цэг ажиллаж байгаа бол их, дээд сургууль, албан байгууллага, худалдааны төв гэх мэт газруудад түр цэг ажиллаж байгаа билээ. Иймд иргэд та бүхэн вакциндаа идэвхтэй хамрагдаарай.


   Г.Нараа

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …