“Гэрээр ирж” байгаа нэр дэвшигчдийн тайлан болсон ном, сэтгүүлүүд хүүхдийн буддаг номноос ч “өгөөжгүй”

Юу ч хийгээгүй хүмүүс “гэнэт хийнэ, бүтээнэ” гээд дайраад байхыг бодоход энэ жилийн сонгууль жүжиг шиг “олон ааштай” болох нь. Жүжигчин Г.Ундармаа, И.Одончимэг нарыг нэр дэвшинэ гэвэл Монголын ард иргэд нэлээд дуртай хүлээж авах байх. Учир нь тэдний өмнө хийсэн зүйлс нь илхэн, харагдаж үзэгдээд байж байгаа болохоор тэр.

d6e9a8988274c1fboriginal

Урлагийн ертөнцөд амьдарсан шиг амьдарч ажилласан шиг ажиллаж, олондоо нэр хүндтэй, хийсэн ажил нь гарт баригдаж явдаг дайчин бүсгүйчүүд амьдралаасаа илүү гаргаад хадгаламжинд хийхээс илүү сайн сайхан үйлд зарцуулж байгаа нь гайхамшигтай үйлдэл. Тэдний үр хүүхдүүд нь хүртэл маш сайн явах нь тодорхой. Үйлийн үрээр амьдардаг энэ хорвоод эрхэм төрийн ядмагхан түшээд тэднээс үлгэр дуйраалал авах хэрэгтэй. Өөрийнх нь хүүхэд нь анги хамт олондоо ад үзэгдэж, аав чинь буруу шийдвэр гаргасан болохоор ард түмэн ядуу байгаа гэгчлэнгээр хүүхдүүд хүүхдийгээ “чичилнэ”.

Энэ бол энгийн нэг гишүүний гэр бүлийн тогоон доторхи “дайн”. Хөөрхийлөлтэй хувь тавилантай учраас хүүхдүүддээ хувийн сургууль санал болгодог байх. Гишүүний ажилласан тайлан гэгчлэн том, том сэтгүүл номнууд хаалгаар орж ирж байгаа ч хэдэн арван жилийн өмнө хийсэн ажлыг бичиж, цаас дүүргэсэн ч жүжигчин хоёр бүсгүй шиг эмнэлэг тохижуулж, сургууль барилаа гэдэг ганцхан өгүүлбэртэй ч тэнцэхгүй хэмжээнд байгаа нь үнэн.

527-1338972750fe5be7952b8094b8big

Гарын үсэг зурж, энд тэндэхийн хуралд сандал “бөглөж”, “тууз хайчлахаас” илүү тэд яг юу хийдэг вэ. Дээр дурдсан зүйлс гишүүний ажил мөн үү. Ард иргэдийг төлөөлнө, чадна хэмээн зүтгэчихээд хийсэн тайланг нь харахад хүүхдийн буддаг номноос “өгөөжгүй” болсон  байх юм. Ингэж төрд сандал “бөглөж” байхаар хувийн бизнесээ хийгээд явж байвал яасан юм бэ?

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …