Улаан бурханы эсрэг вакцин хийлгээгүй иргэдийг 20-30 мянган төгрөгөөр торгоно

3733

Энэ онд улаан бурханы өвчлөл залуусын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж 18-30 насны залууст вакцин хийж эхэлсэн.

 Улаан бурхны эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд товлосон хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт залуусын 74 хувь нь буюу 466 мянган иргэн хамрагджээ. Тиймээс Засгийн газраас орон даяар хийж буй нэмэлт дархлаажуулалтын хугацааг энэ сарын 31-нийг хүртэл сунгасан байна.

18-30 насны залуус өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө товлосон хугацаанаас өмнө улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.

Вакцинийг харьяалал харгалзахгүй өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, албан байгууллагууд эсвэл  их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакциндаа хамрагдах боломжтой юм. Хэрэв ямар нэг шалтгаангүйгээр вакцин хийлгэхээс зайлхийх юм бол 20-30 мянган төгрөгөөр торгох хүртэл захиргааны шийтгэл ноогдуулах болсон гэнэ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …