Гэр хороолол болон орон сууцанд 3752 гэрэлтүүлэг шинээр тавина

medee-1-original

Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хороолол болон орон сууцанд 2016 онд 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 3752 гэрэлтүүлэг шинээр хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гэр хороололд нийт 2 тэрбум төсөвт өртөг бүхий 1130 гэрэлтүүлгийг шинээр тавина.

 Харин нийслэлийн төвийн 6 дүүргийн болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 4.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 2622 гэрэлтүүлгийг шинээр хийх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …