Нэг их эрдэм, мэдлэгтэй гэж өргөмжлөгдөх П.Анужин арлын Японд эрдмийн мөр хөөсөн нэгэн. Хоёр охинтой тогтсон гэр бүлтэй байсан цаг саяхан. Тэгвэл өчигдөрхөн Болдко ток шоу нэвтрүүлгээр өөрийгөө ихэд ухаантай, зовлонд дарагдсан гэх мэтээр “дөвийлгөн” ярьлаа. П.Анужин гэгч “лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр одоо гэнэтхэн нөхрөө магтан “дөвийлгэж”, уулзаж учирч байсан залуусаа “муулсан” нэвтрүүлэг болжээ. П.Анужин энэ бүх хэргийг Б.Баатарын буруу үйлдэл мэтээр ард түмэнд ойлгуулахаар “эмзэгхэн” ярив.

Энэ бүх хугацаанд хоёр хүүхний учрыг олж “ам хэлээрэй” ойлголцож чадахгүй, эм хүнд “итгэл” төрүүлж чадахгүй эрийн “адаг” болсон залуу бол яахын аргагүй Б.Баатар болон хувирлаа. Нэг үгээр П.Анужин Б.Баатарыг “үйлийнхээ хариу” болгон үлдээв үү. Их л ойр дотно зураг интернэтээр дөрвөн жил “тархаж” байхад тэд хичнээн эсэргүүцээд ч яах билээ. Ард түмэн “нүдтэй” шүү дээ. Хэрэв П.Анужин, Б.Баатар хоёр учиргүй байсан л юм бол юунд элдэв бичлэгнээс айж, Ч.Ундрал бухимдаж хоёул хоёулаа гэр бүлээсээ салж өөрсөддөө “хар мөр” гаргаж байхав дээ. Тэдний энэ үйлдлийг “цэгцлэх” хүмүүс бол яахын аргагүй хамт ажилладаг “гэрчүүд”.

Жүжигчин Ч.Ундралын нөхөр нэг эмд очиж “хов зөөгөөд” явдаг байх нь дээ гэсэн дүгнэлт хийчихмээр. Яахын аргагүй ийм дүр зураг гарч байгаа учраас Б.Баатарыг шүүхэд дуудаж айл гэрийн амьдрал үймүүлсэн, завхайрсан, үр хүүхэддээ зөв үлгэр дуйраалал үзүүлээгүй… гэх мэтээр иргэдийн өгч байгаа дүнг “уламжилмаар”. Хэрэв байдал П.Анужин руу эргэвэл төрд үнэхээр “явдалтай хүүхэн” дутсан нь тэр байх. Энэ бүх хүмүүсийн хэрүүл маргаанаас харахад манайд жинхэнэ утгаараа “гэр бүлийн тухай “ЧАНГАХАН” хууль” нэн шаардлагатай байна. Нэвтрүүлэгт орсон бичлэгийг эхээр нь хүргэе. Дүгнэлтийг иргэн та өөрөө хийгээрэй.
Б.Саран

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл