Л.Мөнхбаясгаланг “өмөөрөхүй”

Амьдралын эрээн барааныг сайн сайхан үйлнээ залахад сэтгүүлч мэргэжлийн ур чадвар ихээхэн чухал. Эрэн сурвалжилсан өнгө аяс бүхий нийтлэл нэвтрүүлгээрээ Л.Мөнхбаясгалан олныхоо дундаас “ялгаран” байгаа. Түүнийг хийсэн зүйлтэй хэлэх үгтэй, нэрээ овоглосон нэвтрүүлэгтэйг бүгд мэднэ. Тэрээр мөнгө нуусан гэх эрхэм оффшорчдыг нэг сайн “тоншоод” авсан.

99ce8206504a045boriginal

Муу муухай болохгүй, бүтэхгүй үйлтэй хүнийг шууд л “асууж” орхидог тэрээр мэргэжлийнхээ ажлыг хийж яваад “ялтан болох” хэмжээнд хүрээд байна. Сэтгүүл хүн уг нь энэ нийгмийн элч бас эмч байх учиртай. Гэтэл манай сэтгүүл зүй худалдагдсан гэх нэрийг зүүгээд удаж байна. Энэ тийм ч буруу нэр биш. Угаас авах цалин багатай энэ салбарынхан реклам сурталчилгаагаар л амьдралаа залгуулж байна. Харин сурталчилгаа хийлгэе, мөнгө өгье гэсэн болгоноос зугтаад байвал хаан хэний амьдрал баталгаажих вэ.

Эдийн засгийн хувьд хараат бус мэргэжил хаана байна. 100 хувь болохгүй, бүтэхгүй зүйлийг мэдээж мөнгөөр “хаана” гэж үгүй. Ялтныг “ялгүй” болтол нь бичнэ гэж үгүй шүү дээ. Ерөнхийдөө иргэдэд аль нь зөв, аль нь бурууг ойлгуулах гэж “ухантаж” яваа нийгмийн эмч нар. Мэргэжил нэгт нийгмийн эмч маань хийсэн бүтээснийхээ дүнд, эрэн сурвалжилсныхаа дүнд гэмт хэрэгтэн болвол “энд” сэтгүүл зүй хэрэггүй болжээ. Тэгвэл яруу найрагчдаараа мэдээ материал бэлдүүлээд л өөрсдийнхөө тухай шүлэг “тэрлүүлээд” л суу л даа улс төрчид өө.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа:

Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэх байлаа. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед гэнэт дуудав. Ажил тарсаны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авчирна хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзчаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов. Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил бсан юм аа, уг нь. хэмээн бичжээ.

13241402_1745902719010876_1211373135808374106_n

Олон улс гэхээр маш ихээр айсан манай улс төрчид “галыг газар дээр нь дарахаар” яарав уу.  Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдын холбоонд хэрэв манай улс төрчдийн тухай “болжмор хэл хүргэвэл” “олгой хагаравч тогоондоо” байж чадахгүйд хүрч эхлэх байсан байх. Улс төрчид жирийн муу сэтгүүлчийн үзгийг шүүх цагдаа хүчний байгууллагаар “айлгаж” байхаар тийм илт, их гэмтэй хүмүүс үү. Тэгвэл Монголын сэтгүүлчид бүгд тэр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдын холбооны багыг эх орондоо уриад “хуралдвал” ямар вэ?

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …