Уул уурхайн нөхөн сэргээлт, ойн аж ахуйн салбарт хамтран ажиллана

olloo_mn_1435020428_Jump

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон яамны Цэвэр технологийн хэлтсийн дарга Г.Нямдаваа зэрэг албаны хүмүүс “Expo Mongolia 2016”-д оролцож байгаа ХБНГУ-ын Заарланд мужийн бизнесийн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр төлөөлөгчид Н.Батцэрэг сайдад ХБНГУ-ын Заарланд мужийн Хууль зүй, байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал эрхэлсэн сайд ноён Р.Ёостын мэндийг уламжиллаа.

Сайд Н.Батцэрэг 2016 оны 3 дугаар сард Заарланд мужид айлчлан Байгаль орчин, хууль зүй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал эрхэлсэн Сайд ноён Р.Ёосттой уулзаж “Эрлэбнисбэргбэй Вэлсэн” нөхөн сэргээлтийн загвар газартай танилцаж байсан юм.

Талууд уулзалтын үеэр уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлыг хадгалах, ойн аж ахуйн тогтвортой хөгжил, гүний дулаан ашиглалтын чиглэлээр хамтын ажиллагааг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

БОНХАЖЯ ХБНГУ-ын Байгаль орчны яамтай хамтран энэ оны 09 дүгээр сард уул уурхайн салбар дахь нөхөн сэргээлт, дахин ойжуулалтын чиглэлээр хамтарсан семинар хийх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ сайд танилцуулсан бөгөөд 2017 онд Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарсан симпозиум зохион байгуулахаар санал нэгдлээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …