Чингисийн талбайгаас нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

97057

Маргааш Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны үдшийн цэнгүүн болно. Энэ арга хэмжээний дараа 23:00 цагаас Чингисийн талбайн урд талын “Санктпетрбург”-ийн зогсоолоос хотын зүүн тийш Шархад, Ботаник чиглэлд, баруун талын “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоос урд, баруун тийш Нисэх, 3, 4-р хороолол, Баянхошуу /хойгуур/, Зүүн салаа /урдуур/ чиглэлд, зүүн талын “Соёлын төв өргөө”-ний зогсоолоос хойшоо 7 буудал чиглэлд тус бүр нэг автобус иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …