Эрүүл ахуйчдын улсын зөвлөгөөн болно

Эрүүл ахуйч, тархвар судлаачдын дунд “Эрүүл, аюулгүй орчин” сэдэвт үндэсний III   зөвлөгөөнийг энэ сарын сүүлчээр зохион байгуулахаар болсон. Энэхүү зөвлөгөөнөөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар батлагдсан Эрүүл ахуйн тухай хуулийг сурталчлах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам дүрмийг хэлэлцэж санал авах юм.

ac31278c12cf722fb6bcf70fb87b0688_x3 (1)

Зөвлөгөөнд Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын эрүүл ахуйч, тархвар судлаачдын нэгдсэн холбооны ТББ-ууд  оролцохоор бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

 Эх сурвалж: ЭМСЯ

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …