Дуут дохиог буруугаар ашиглавал торгуультай

Дуут дохио буюу сигналыг тээврийн хөдөлгөөнд оролцож байх үедээ осол аваараас сэргийлэх үүднээс хэн нэгэнд сануулга өгөхөөр хэрэглэх заалттай.  Гэвч жолооч нар зориулалтын бусаар хэрэглэж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг.

Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн дуут дохиог өгөх журмыг зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан байдаг.

Нэг автомашинаас гарах дуут дохионы хэмжээ 50-60 дцб байдаг байна.  Харин хүн 40-50 дцб дуу чимээ сонсоход стресс үүсдэг ба 50 дцб-ээс дээш дуу чимээ удаан хугацаагаар сонсоход 40 нас хүрээд сонсгол мууддаг аж.

zaluu.com

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …