Хаврын тариалалт 74 хувьтай үргэлжилж байна

f19b3adbfebd7b31big

Энэ онд улсын хэмжээгээр 322.96 мянган га-д үр тариа үүнээс 301.5 мянган га-д улаан буудай, 21.46 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажил хангагдаж 5 дугаар сарын 10-наас тариалалт жигдэрсэн бөгөөд энэ сарын 27-ны байдлаар 249 мянган га-д улаан буудай, 10.9 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 8.1 мянган га-д төмс, 2.9 мянган га-д хүнсний ногоо, 1.9 мянган га-д малын тэжээл, 11 мянган га-д тосны ургамал, нийтдээ 283.8 мянган га-д тариалалт хийж 73.7 хувийн явцтай байна.

Эх сурвалж: ХХААЯ

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …