Хүүхдийн баяраар алслагдсан 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл автобус үнэгүй явна

p1ak00c1dr8rm17431enmfpm1dlq1

p1ak00c1dr1p615lq135s1l90fjr2

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн  баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд 2016 оны 6 сарын 1-ний  өдрийн11:00 цагт эхэлнэ. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор хотын захын, харъцангуй хүн амын төвлөрөл ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулахаар боллоо. Тодруулбал , Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг, Баруунсалаа, Хайлааст,  Чингэлтэй, 3,4-р хороолол, 5 шар, Офицеруудын ордон  гэсэн чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд өглөөний 08:00 цагт хөдөлж  Чингисийн талбайд ирэх юм.

Мөн оройн хаалтын ажиллагааны дараа буюу 17:00 цагаас иргэдийг буцааж хүргэх үйлчилгээг зохион байгуулна.  Уг арга хэмжээний үеэр Чингисийн талбайн урд талын “Санктпетрбург”-ийн зогсоолоор хотын зүүн талын Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Офицеруудын ордон чиглэлийн 5 автобус, “Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоор урд болон баруун талын Зайсан, Нисэх, Яармаг, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, 5 шар чиглэлийн 9 автобус, зүүн талын “Соёлын төв өргөө”-ний зогсоолоор хойд талын Хайлааст, Чингэлтэй, 3, 4-р хороолол, Баруун салаа чиглэлийн 4 автобус тус тус үйлчилэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …