1: С.Энхмаа туулж өнгөрүүлсэн амьдралаа ярилаа
Нигери эртэй ханилж, хоёр хүүхдийг нь төрүүлсэн С.Энхмаа бүсгүй нөхрийнхөө дарамтад олон жил зовж зүдэрч байсан тухай мэдээлэл дэлхий дахинд цацагдсан билээ. Тэрбээр Африкийн Нигери улсын Лагос хотод амьдарч байсан юм. Тэгвэл харийн хүний дарамтад олон жил амьдарч байгаад ирсэн С.Энхмаатай “Өдрийн сонин”-ы сурвалжлагчтай ярилцжээ. С.Энхмаагийн хувьд өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн юм. Тэрбээр “Эх орондоо ирсэн чинь амар амгалан, сайхан байна. Би Нигерит байхдаа эх орон, ээжийгээ, үр хүүхдүүдээ маш их саналаа. Тэднийгээ хараад сэтгэл тэнийж, маш их баяртай байна. Би Хятадаас бараа татдаг ганзагын наймаачин байлаа. Урд хөрш рүү наймаандаа явж байхдаа охидынхоо аавтай 2006 онд танилцсан юм. Ингээд том охин маань 2007 онд Монголд төрсөн” хэмээн ярьжээ.Харин тэрбээр нөхрийнхөө талаар “Бид бие биедээ таалагдаж, хайрлаж дурлалцаад хүүхэд төрүүлж, хамтдаа амьдрахаар шийдсэн. Эхэндээ надад маш их халамжгай байлаа. Гэтэл нутагтаа очоод зан нь хувирсан, Намайг гэрээсээ ч гаргахаа больж, гэрийн хорионд оруулсан. Миний хувьд үүрээр 04.00 цагийн үед гэрээсээ зугтсан. Тэр үед охидын маань аав өөр хот руу явсан байсан юм. Эзгүй хойгуур нь гэнэт зугтсан болохоор биднийг их хайж байсан юм билээ. Санаа нь зовоод Монгол руу хүртэл ээж, эгч нар руу утсаар ярьж сурагласан байдаг. Би хоёр охинтойгоо түүнээс зугтаж байгааг манай ээж, эгч нар мэдэж байсан болохоор нөхрийг залгахаар “Мэдэхгүй” гэж хариулсан байна лээ” хэмээн ярилцлага өгчээ. Ямартай ч харийн эрийн дарамтад орсон монгол бүсгүй эх орондоо эсэн мэнд иржээ.
Эх сурвалж: Top10contents.com
Эх сурвалж: Top10contents.com