Өмнөговь аймаг Төвийн эрчим хүчний системээс цахилгаанаар хангагдаж байна

 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар   Тавантолгой-Далан­­­задгадын 110 кВ-ын ца­хилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг 2012-2013 онд гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд 2013 оны долоодугаар сарын 27-ны  өдрийн   03:00  цагаас долоо­дугаар сарын 29-ний өдрийн 24:00 цаг хүртэл аймгийн төвийн 6, 10 кВ-ын шугам, дэд станцуудад тех­никийн ши­нэчлэл, туршилт тохи­руул­­гын ажлыг хийн хэрэг­лэгч­­дийг ца­хил­гаанаар түр хязгаар­ласан.

Энэхүү барилга угсралтын ажлын  гүйцэтгэл 97 хувьтай явж байгаа бөгөөд 2013 оны 8 дугаар сард багтаан улсын комисс ажиллаж  Өмнөговь аймаг Төвийн эрчим хүчний системтэй холбогдож, хэрэг­лэгчдийг байнгын тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр ханган ажиллах юм.

Мөн эрчим хүчний сал­барын өвөлжилтийн бэлтгэл хангах, ээлжит урсгал зас­вар хийх тө­лөвлөгөөний да­гуу 2013 оны найм­дугаар  са­рын  05-ны   өдрийн 06:00-13:00 хүртэл “Цахилгаан дам­жуу­лах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн Улаан­баатар-Багануурын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар үйлчилгээ хийх үед Өмнөговь, Дундговь, Дорно­говь аймгуудад цахилгаан түр хязгаарласан.

images (1)

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …