Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

1kkaojk2ar4pna4a1fet7p192h

Нийслэлийн ИТХ-аас батлан гаргасан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг Нийтийн тээврээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 2/8 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зарим гудамж замуудад тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Хүүхдийн баяр”-ын өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан байдаг.   Тиймээс бүх нийтээрээ амрах энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …