Чингисийн талбайд “Нэг хогийг нэг амттанаар сольё” аян болж байна

13321972_1028546547214698_8147421070971576280_n

 Чингисийн талбай дээр “Нэг хогийг нэг амттанаар сольё” аяныг зохион байгуулагч залуус өөрсдийн цуглуулсан 2000 орчим ном болон 500 кг чихрээ хүүхдүүдэд бэлэглэх үйл ажиллагаа болж байна. Талбай дээр цугларсан хүүхэд багачуудад хогоо хогийн саванд хийснээр тус бэлгийг хүртэх боломжтой бөгөөд хотын соёлд суралцаж буй хүүхдүүдэд “Хогоо хогийн саванд хийсэн хотын шилдэг хүүхэд” болсонд нь баяр хүргэе” гэж хэлээд сайн дурын залуус  чихэр,  ном, бэлэглэж хүүхэд багачуудыг баярлуулж байна. Энэхүү арга хэмжээнд нийт 100гаруй сайн дурын залуус хамрагдаж байгаа юм.

 Уг аяныг зохион байгуулагч “Найз нь найзыгаа дэмжье” ТББ ба “Ирээдүйн алтан боломж” ТББ-н залуус бөгөөд тус үйл ажиллагааг зохион байгуулахын тулд 2 сарын турш бэлтгэл хангаж мөн энэхүү арга хэмжээг дэмжин маш олон аж ахуй нэгж хамт олон нэгдээд байгаа ажээ.

13335779_1028546487214704_4125050827538629624_n

13336026_1028546580548028_7093026824311412274_n

1524767_1655643028003837_2163914213834591682_n

Г.Нараа

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …