Нийслэлээс цэцэрлэг, бага сургуулийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг сайжруулах бодлого баримтлан ажиллаж байна. НИТХ-аас 83 байршилд “Цэцэрлэг-бага сургууль”-ийн цогцолбор барих байршлыг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар 16 байршилд энэхүү цогцолбор ашиглалтад орж, бага насны хүүхдүүд гэрээсээ хамгийн холдоо 500 метр алхаад цэцэрлэг, сургууль руугаа орох боломжтой болжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

