“Сайн хашаа” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах вэ?

p1akkpo8611eiv184d1e5h7ua1p5k2

comic (1)(2)

 

Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж  байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хувийн орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрт холбох зориулалт бүхий хөнгөлөлттэй зээлийг харилцагч банкаар дамжуулан олгох юм.
Иргэн та “Сайн хашаа” Хөтөлбөрт хамргадсанаар:
  • Иргэний хувийн өмчийн газар, амины орон сууцны үнэ цэнэ нэмэгдэнэ.
  • Хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдол буурна.
  • Өрхийн орлого нэмэгдэж, ажлын байр бий болгоно.
  • Иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.
Хэрвээ та “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн Лхагва гарагт Чингис хааны нэрэмжит талбайд болох “Сайн хашаа” хөтөлбөрийг танилцуулах өдөрлөгт хүрэлцэн ирээрэй. Өдөрлөг 10:00-16:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …