Зуслангийн чиглэлд 06-сарын11-нээс нийтийн тээвэр явж эхэлнэ

Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 06 сарын 11-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Энэ жилийн хувьд ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлэх юм. Мөн зуслангийн чиглэлийн ХО:1 “Санзай- Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин замналаараа иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

p1akmsejvp13cv1v72f9o10vb16gk3

p1akmsejvp191b7sjj2j7v9phf2 (2)

p1akmsejvoeed928midbh81i6n1 (1)

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …