Авто тээврийн хэрэгслийн албан татвар хураалтын хяналтын үзлэг шалгалт явагдаж байна

p1akpbqsuj1kbcoom25kubc1v1m1

Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлын хуулийн хугацаа 5 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болсон. Харин албан татварт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 6 сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулийн дагуу захиргааны арга хэмжээ ногдуулж байгаа бөгөөд  6 сарын 6-наас эхлэн хяналтын үзлэг шалгалтыг явуулж эхлээд байна.

Авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Татварын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран 6 сарын 19-ний өдрийг дуустал явуулна.

Хяналт шалгалт явуулахдаа суурин хяналт шалгалтын цэг болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны албан хаагчийн хяналтын цэг, татвар хураалтын ажлыг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан явуулж байгаа юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …