АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

13401108_10209474575642683_1130443641_n

АСЕМ-ын 11 дүгээр хуралдааны салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн доор өнөөдөр Төрийн ордонд болно. Тус уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 улсын Сангийн сайд болон бусад түвшний төлөөлөл, Европын комисс, эдийн засаг, мөнгөний асуудал эрхэлсэн комиссар нар, ОУВС, Дэлхийн банк, Европын төв банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг 13 олон улсын байгууллагын тэргүүн, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 260 орчим төлөөлөгч оролцоно.

 Уулзалтын үеэр “Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж”, “Дэлхийн нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”, “Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд өрнөх юм байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 3 дугаар …