Монгол иргэний 700 кг польш алимыг оросууд устгажээ

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотын бөөний худалдааны 23 дугаар агуулахад Польшоос оруулж ирсэн 585 кг, бүхий 48 авдар алимыг Эрхүү муж болон Буриад улсын Мэргэжлийн хяналтын алба устгалаа хэмээн “Байкал Финанс” сайт мэдээллээ.

“Хайрцаг дээрх бичвэрээр нь Польш улсынх гэж тогтоосон  энэ жимс нь ОХУ-д оруулахгүй байхаар хориглосон бүтээгдхүүн. Үүний зэрэгцээ дагалдах баримт бичиг нь байхгүй байсан” гэж мэдээнд дурджээ.

Үүний өмнөхөн Монгол улсын иргэний Оросоос Монгол руу оруулах гэж байсан 700 кг польш алимыг мөн хилийн Хиагт боомтод хурааж устгасан гэж энд дурджээ.

Украины зөрчлөөс болж Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавьсны эсрэг Орос бас европын орнуудаас жимс жимсгэнэ оруулахыг хориглоод байгаагаас ийм арга хэмжээ авч байгаа юм.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

“Плэйтайм” наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар  “Амьд хөгжмийн наадам” ТББ  хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг  долоодугаар сарын 4-өөс …