Чингэлтэйн замыг шинэчлэн хөдөлгөөнийг нээлээ

p1akpa70b91p3i1i2b1nhtum819e14

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Л.Наранбаатар, гүйцэтгэгч компанийнхан болон Чингэлтэй дүүргийн 17,18 дугаар хорооны иргэд оролцлоо.

p1akpa6u8b7kqr7q1n3hkrs7sm2

Замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд богино хугацаанд ажлаа дуусган авто замын хөдөлгөөнийг нээв. Хуучин авто замын зорчих хэсэг нь 7 м өргөнтэй, явган хүний замгүй, 1 талдаа гэрэлтүүлэгтэй, асфальтбетон хучилттай байв. Өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд зорчих хэсгийг 8.6 м өргөн болгож, 2 талдаа 1.5 м өргөн явган хүний замтай, 1  талдаа гэрэлтүүлэгтэй, борооны ус зайлуулах шугамтай болголоо. Тодруулбал, 6 цэгт үерийн ус зайлуулах шугамын ажил хийж, нийт замын дагууд 40м тутамд гэрэлтүүлэг тавьжээ. Мөн 6 хос автобусны буудал буюу автобусын зогсоолын 12 талбай шинээр гаргасан байна. Газар чөлөөлөлтөөс шалтгаалан уг замын ажил бага зэрэг саатсан бөгөөд одоо 8 айл газраа 1.5-2м татахад явган замын ажил бүрэн дуусах бололцоотой байгаа юм.

 

Нийслэлийн Автозамын газар

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …