Кузов засварын анги төгсөлтийн баяраа хийнэ

1465441949_snapshot_2016-06-09_120651

Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдаар томилогдсоныхоо дараахан мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хэд хэдэн газраар орж, сургалтын үйл ажиллагаатай нь танилцахын хамт тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн.Тэдгээрийн нэг нь Монгол-Солонгосын политехник коллежид автомашины кузов засварын анги нээх тухай байсан юм.

Энэ салбарт монголчууд биш гаднаас ирж буй ажиллах хүчин ажиллаж, бизнесийн ашиг орлого гадныханд наалдаж буй урсгалыг зогсооход бодитой хувь нэмэр үзүүлнэ хэмээн Хөдөлмөрийн сайд үзсэн учраас шинэ мэргэжил нээхэд нэлээд ач холбогдол өгч ажилласан. Монгол-Солонгосын политехник коллежид намар нээгдсэн 22 сурагчтай автомашины кузов засварын анги төгсөлтөлтийн баяраа хийхэд бэлэн болжээ.

Суралцагчид автомашины кузов засвар, эвдрэл гэмтлийг бүрэн засах чадвар эзэмшсэн гэж ангийн багш Н.Өлзийсайхан онцолсон юм.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …