Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажил 9 дүгээр сард дуусна

p1akpmp0v91q5bcms2i416np1ge41

Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуримтлагдсан лагийн үнэрийг саармагжуулах, хүнд металгүй болгох, халдваргүйжүүлэх, цэвэрлэгээний түвшинг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийн тодорхой хэсгүүдэд засвар шинэчлэлт хийх, Туул гол хүртэлх усны гольдрол дагуух далан сувгийг шинэчлэх, шинээр барих, нуур цөөрмийн бохирдлыг арилгах зэрэг ажлуудыг хийж байна.

Засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуучирч муудсан бетон хийц, тусгай зориулалтын машин механизм, цахилгаан, механик хаалт арматур, шугам хоолойг засварлана. Олон жил хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгчийг /Гумит, ЕАП, Сифблок, Флокулянт/ ашиглан боловсруулж байна. Шинээр гарч байгаа лагийг электролиз, хэт авианы төхөөрөмжүүдийг ашиглан хоргүй, үнэргүй, халдваргүй, хүнд металгүй болгоно.

ТЭЦ-ийн баруун тал хиймлээр үүссэн цөөрөм, бусад бохирдлын эх үүсвэрүүдийг АНУ-ын технологийг ашиглан цэвэрлэж байна. Харин Туул гол хүртэлх далан сувгийг шинэчлэх, шинээр хийх, хуримтлагдсан лагийг цэвэрлэх ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажил 9 дүгээр сард дуусна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …