Ц.Одонтунгалагийн эсрэг 370 хүн шүүхэд хандсан гэв

1465457645_olloo_mn_1465453609_tungalag

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалагтай холбоотой хэл ам өдгөө ч үргэлжилсээр байна. Анх энэ байгууллагын захирлаар томилогдсон даруй ажилчид нь эсэргүүцэж, ийм хүнээр удирдуулахгүй хэмээн эсэргүүцэл зарлаж байсан. Удалгүй  олон ажилчин үндэслэлгүйгээр халагдлаа хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж, шүүхийг байгууллагад хандана гэдгээ мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас хууль бусаар халагдсан гэх маш олон хүн өнөөдөр хуулийн байгууллагад хандаад явж байна. Тодруулбал, одоогийн байдлаар Ц.Одонтунгалагийн эсрэг хууль бусаар халагдсан гэх 370 ажилчин Хан-Уул дүүргийн   иргэний хэргийн анхан  шатны шүүхэд хандаад байгаа аж. Энэ талаар эдгээр иргэдийн төлөөлөл  болон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлтэй хамтран мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Үйлдвэрчний эвлэлийн дарга Н.Төрбат хэлэхдээ “Нийслэлийн хотын өнөөгийн удирдлагууд Монгол Улсын хуулийг удаа дараа зөрчсөөр өнөөдрийг хүргэлээ.Учир нь Баянгол дүүргээс НИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон НИТХ-ын тэргүүлэгч Ц.Энхцэнгэл, Ц.Одонтунгалаг нар нь манай байгууллагын ҮЭ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ҮЭ-ийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг удаа дараа ноцтой зөрчсөнийг хууль хяналт, шүүхийн байгууллага тогтоосон. Ц.Одонтунгалаг нь 2013 оны 2-р сарын цалингаас Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын татварыг хуульд заасан хэмжээнээс илүү хувиар суутган авсан байдаг.
Мэргэжлийн хяналтын байгууллагын тогтоосноор нийт ажилчдаас 6-9 орчим сая төгрөг илүү суутган авсан байна. Ажлын хариуцлага алдсан эдгээр албан тушаалтнууддаа арга хэмжээ авч хариуцлага тооцохгүй толгойг нь илсээр байна.Мөн ажилчдын цалин, ээлжийн амралтын хоног, мөнгө дутуу олгодог, хууль бусаар түлшний суутгал хийж байсан нь Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон  нь энэ хүнийг байгууллага удирдах чадваргүй гэдгийг харуулж байна. Тиймээс асуудлыг шийдвэрлэж хууль бусаар халагдсан ажилчдыг эргүүлэн ажлын байртай болгох ёстой” гэлээ.
эх сурвалж: olloo.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …