Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

p1aksgk63qtmv1kvu33h6ev12id17

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монел баруун Алтан-Өлгийд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо.  Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон бусад холбогдох албаны хүмүүс, иргэд оролцов.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Нийслэлийн ИТХ-аас 2013 онд боловсролын байгуулагын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 83 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар тогтоосон. Үүнээс эхний ээлжинд 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг сургууль, цэцэрлэггүй байгаа хороодод барьж байна. Монел Алтан-Өлгий орчимд үүнтэй нийлээд хоёр цогцолбор  ашиглалтад орж байгаа бөгөөд энд суралцах хүүхдүүдийнхээ тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор эргэн тойрныг тохижуулж, замыг засварлаж байгаа юм” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бага сургуулийн хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо сургуульд хамран сургах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг эрчимтэй барьж эхэлсэн.

Баянзүрх дүүрэгт сүүлийн гурван жилд гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж байгаа бөгөөд үүний нэг нь Монел баруун Алтан-Өлгийн 137 дугаар бага сургууль, 212 дугаар цэцэрлэг юм. Бага сургууль нь 180, цэцэрлэг нь 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Мөн стандартын спорт, урлаг заал, цайны газар гэхчилэн гадна, дотно тохижилтыг бүрэн шийджээ. Албан ёсоор 08 сарын 20-нд бүртгэлээ эхлүүлж, 09 сарын 01-нээс хүүхдүүдээ хүлээн авах юм.
Хамтран сургах тойрог:
  • Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 4,5 дугаар хэсгийн 13-20 дугаар гудамж
  • Баруун Алтан-Өлгийн 1-4 дүгээр хэсгийн 21-37 дугаар гудамж
  • Бунхан 1-4 дүгээр гудамж
  • Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 11-13 дугаар хэсгийн 32-53 дугаар гудамжны хүүхдүүд энэхүү сургууль, цэцэрлэгт хамрагдана.

p1aksgautu1fdd1mb01dr11cil1lh27

p1aksgautu1gcb16jf37c1s1oj928

p1aksgautu9kb1mor118316gg1ifo3

p1aksgautu18dn1plk1odn3ml146o5

p1aksgautu180s697gl31miq12sl6

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …