Төрд үгүйлэгдсэн мэргэжлийн боловсон хүчин

1465608277_f2769383e1b1afc9177481d23ab44d65

Улс орны эдийн засаг, мөнгө санхүү хүндрэлтэй байгаа энэ цагт монголчууд бид Төр улсаа түших түшээдийг сонгох өдөр хором, мөч өнгөрөх бүрт ойртсоор л байна. Энэ удаагийн сонголт бол маш хариуцлагатай, түүхэн сонголт гэдгийг ирэн бүр ухамсарлах зайлшгүй шаардлага үүслээ. Учир нь улс өрөндөө баригдчихлаа, иргэд банк, ломбардны мэдэлд шилжчихлээ. Тиймээс ард түмэн сонголтоо яаж хийхээс шалтгаалж Монголын маань цаашдын хувь заяа тодорхойлогдох учир ирээдүйг харсан сонголт хийх нь нэн чухал. Аливаа улсын хөдөлгөгч хүч эдийн засгийг хүчирхэг болгохын тулд энэ салбарын ухааныг сайтар мэддэг, эрүүл сэтгэлгээтэй хүмүүс төрд ус агаар мэт дутагдах болсон. шаардлагатай юм. Энэ хүмүүсийн нэг нь гарцаагүй УИХ-ын сонгуулийн 63-р тойрог Чингэлтэй, Налайх дүүрэгт нэр дэвшигч Төмөрбаатарын Аюурсайхан гэдгийг онцолж байна.Эдийн засгийн ухааны доктор Төмөрбаатарын Аюурсайхан нь 1975 онд Улаанбаатар хотноо төржээ. Хотын тэр тусмаа 40 мянгат, бага тойргийн унаган хүү тэрээр өдгөө эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч байна. Т.Аюурсайхан нь нийслэлийн 23-р дунд сургуулийг 1983-1993 онд төгсөөд, 1995-1999 он хүртэл Турк улсын Докус Ейлүл их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Түүний дараагаар 2000 оноос 2004 он хүртэл “Аста Пресс ХХК”-д эдийн засагч, Ерөнхий захирлаар ажиллаж, Турк улсад сурч мэдсэнээ бодит амьдралд бататгаж, туршлага хуримтлуулжээ. Дараа нь 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалав. Цаашлаад эдийн засгийн талаарх мэдлэг боловсролоо улам гүнзгийрүүлэхийн тулд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантурт сурч 2014 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан ба англи, орос, турк, япон хэлээр чөлөөтэй ажил хэргээ явуулдаг гээд түүний боловсролын талаар дуусахааргүй арвин баялаг намтар хөвөрнө.

Ийм боловсрол эзэмшсэнийхээ дараа тэрээр 2006-2009 онд Монгол Улсын 2 дох Ерөнхийлөгч Н.Багабандийн шадар туслахаар ажиллав. Дараа нь 2009-2016 оны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, Чингэлтэй дүүргийн засаг дарга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын даргаар тус тус ажилласан нь төрийн албаны нилээдгүй туршлагатай болох нь ыг хуримтлуулав.

Хүнд сонирхол гэж нэг юм байдаг даа. Тэр мод тарьж, түүнийгээ арчилж, тордон ургаж буйг нь харж сэтгэлийн таашаал авах дуртай. Эдийн засгийг хөгжүүлнэ гэдэг бол мод ургуулахтай адил зүйл. Аль аль нь богино хугацаанд хийчихдэг хялбар ажил биш. Эдийн засгийг урт хугацаанд хөгжүүлж, сайн үр дүнд хүрэх нь тарьсан модоо арчилж, олон жилийн дараа өтгөн, саглагар мод болохыг хараад сэтгэл бахдан суухтай ижил. Тэгэхээр сайн эдийн засагч, сайн цэцэрлэгч хоёр ижилхэн мэт. Мод ургуулахтай адил, эдийн засгийг хөгжүүлэх нь тэвчээртэй, бөгөөд чадварлаг болсон хүчний л хийдэг ажил.

Одоо Монголын төрд дуучин, тамирчин, жүжигчин гэх мэт хууль, эдийн засгийн салбараас тэс өөр хөндлөнгийн салбарынхан бус эдийн засгийн бэрхшээлт үеийг үүрээд гарчих, эдийн засгийн оновчтой зөв шийдлээр олон тооны ажлын байр үүсгэж, ядуурлыг бууруулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулах чадвартай эдийн засагч, мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байна.

Эдийн засгийн ухааны доктор Т.Аюурсайхан нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа дүүргийн тарчигхан төсвөөр их зүйлийг амжуулж болдогыг харуулсан юм. Нийтдээ 12 тэрбум 133.2 сая төгрөг буюу Улсын төсвөөс найман тэрбум 918.8 сая төгрөг, Нийслэлийн төсвөөс нэг тэрбум 52 сая төгрөг, Дүүргийн төсвөөс 942 сая төгрөг, ОУБ, төсөл, хөтөлбөрөөс нэг тэрбум 225 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн боловсролын салбарт зарцуулж таван цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөл, нэг сургууль, хоёр сургуулийн өргөтгөлийн барилга барьж, арван цэцэрлэг, есөн сургуулийн талбайг иж бүрэн тохижуулж, хүүхэд багачуудыг ЕБС-т бүрэн хамруулах, анги танхимыг тохижуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтаар багш нарын ур чадварыг сайжруулах зэрэг ажлуудыг үр дүнтэйгээр хийж гүйцэтгэжээ. Үүнээс гадна тэрээр өөрийн бакалаврын зэрэг хамгаалсан Турк улсын Олон Улсын Хөгжлийн агентлагаас өөрийн биеэр 2,3 сая ам долларын буцалтгүй тусламжийг олж ирэн Чингэлтэй дүүрэг дэх Анкарагийн гудамжийг бүрэн тохижуулсан юм.

Т.Аюурсайханы энэ бүх ажил амьдралын замналаас харахад түүнийг одоогийн төрд үгүйлэгдэж байгаа мэргэжлийн боловсон хүчин, шударга, чадварлаг залуучуудын нэг гээд хэлчихэд буруудах зүйл алга байна.

Эдийн засагч, судлаач Л.Гангэрэл

эх сурвалж: zuvsongolt.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …