Б.Өлзийбаяр: Иргэд 1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулах эрхгүй байгаа

1465608908_177596-15012016-1452838986-1015295166-11

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Өлзийбаяраас “Эрдэнэс-Тавантолгой”-н иргэн бүрт хүртээсэн 1072 ширхэг хувьцааны талаар зарим зүйлийг тодрууллаа. Дээрх хувьцааг худалдаж авч байна гэсэн мэдээлэл тарсан үед буюу одоогоос нэг сар гаруй хугацааны өмнө ярилцлагыг авч байжээ.
– “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг иргэдээс худалдан авч байна гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нэлээд тарлаа. Үнэхээр ийм үйл явдал болсон уу. Иргэд өөрийн нэр дээрх 1072 ширхэг хувьцаагаа зарах бүрэн эрхтэй юү?
-Үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх ёстой гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны арилжаа Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй, өнөөгийн хэрэгжиж буй Засгийн газрын тогтоолоор иргэд 1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулах эрхгүй. Өвлүүлэх, бэлэглэх, шилжүүлэх, арилжаалах эрхгүй хувьцаа гэсэн үг. Иргэдийн дунд хувьцааг нь худалдан авч, мөнгөжүүлж байгаа юм шиг худал мэдээлэл тараад байна. Гэтэл эрх зүйн хүрээнд иргэд хувьцаагаа зарж, хувьцааг нь худалдан авах ямар ч боломжгүй.
-Тэгвэл иргэдийн 1072 ширхэг хувьцаа хэзээ үнэд орох юм бэ?
-Үүнийг хувьцаа эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компаниас хамаарна, шийднэ. Компани өөрөө бизнесийн үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнийн төлөв байдлыг харгалзан хувьцааг хэзээ үнэд оруулах нь тодорхой болно.

-Иргэдийн дунд юунаас болж ийм худал мэдээлэл тарсан бэ. Зарим хүн брокерын үйл ажиллагаа явуулдаг компаниуд мөнгө олохын тулд 1072 хувьцааны асуудлыг хөндөж байна гэх юм. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Хөрөнгийн зах зээл бол санхүүгийн зах зээл. Энэ зах зээл итгэлцэл дээр тогтдог учраас аливаа мэдээлэлд соргог өртдөг. Банктай холбоотой сөрөг мэдээлэл гарахад иргэд хадгаламжаа банкуудаас татдагтай л яг адил. Жилийн жилд, сонгуулиас сонгуулийн хооронд улстөрчид “Эрдэнэс-Тавантолгой”-г барцаалж амлалт өгч ирсэн. Гэтэл эцсийн дүндээ мэргэжлийн байгууллагуудтайгаа зөвлөлдөөгүйгээс хэрэгжихээсээ илүү хэрэгжихгүй их байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …