Хулгана өдөр
Хутга мэс ирлэх, архи уух, гадагш эд юм зээлээр өгөхийг хориглон цээрлэнэ. Мөн мэргэ төлг үл үзнэ.
Үхэр өдөр
Шинэ малгай хувцас үл өмсөх, төрийн бүс эс бүсэл.
Бар өдөр
Хүний үс үл авна, мал үл хөнгөлнө, тахилга, тавиг үл үйлдэнэ.
Туулай өдөр
Газар үл хөндөх, худаг үл гаргах
Луу өдөр
Үл уйлах, оёдол үйл бүтэмж муутай.
Могой өдөр
Гэр өргөө үл сэлбэх, засах.
Хонь өдөр
Эм үл уух, өвчин үл үзүүлэх, засуулах
Бич өдөр
Ширээ тавьж хүндэтгэл эс үзүүлэх, байшин сав дээр үл гарах
Тахиа өдөр
Зочин гийчин үл урих, хурим найр үл хийх
Нохой өдөр
Нохой үл тэжээх
Гахай өдөр
Охиноо хүнд үл өгөх, бэр үл авах, үл нүүх, Шинэ үйл эхлэх, хийхийг цээрлэх хэрэгтэй.