Гол мөрний усны түвшин хоногт 5-60 см нэмэгджээ

941e77e6c74bbafdbig Ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджийг давсан байна.

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

Өнгөрсөн өдрүүдэд ихэнх гол мөрний усны түвшин хоногт 5-60 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10-90 см давсан байна. 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хангай нурууны арын Чулуут, Урд-Тамир, Хэнтэй нуруунаас эхтэй Хүдэр, Хараа, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Барх, Эг, Балж, Хэрлэн болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, Тэрэлж, Туул, Улиастай, Сөгнөгөр, Балж, Хэрлэн голын эх, Халх гол Баянхошуу, Буянт гол Ховд аймаг орчмоор үерийн түвшинг 10-40 см даван тус тус үерлэж байна. 8 дугаар сарын 8-ны өдөрСэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин хоногтоо 3-15 см , Туул гол Улаанбаатар хот орчмоор 15 см, Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор 11 см нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.

Ус цаг уур, орчны хүрээлэн

Ус судлалын сектор

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …