Н.Энхбаяр: Хуулийг мушгин гуйвуулсан хэлбэр төдий шүүх хурал боллоо

1465875406_527-14658682436-14-4_700x700

СЕХ-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд хамрагдсан ч ялтай байдал арилаагүй байна гэсэн үндэслэлээр УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахаас татгалзсан билээ. Тэгвэл энэ асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцэв.
Шүүх хуралд Н.Энхбаяр өөрөө оролцсон бол ажиглагчаар түүний эхнэр О.Цолмон, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян МАХН-ын гишүүд дэм­жиг­чид оролцов. Мөн Сон­гуулийн явцыг ажиг­лахаар Монгол Улсад ирээд буй Европын хол­бооны орнуудын багийн төлөөлөл ирсэн байв.
Шүүх хурал эхлэхэд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, ХЭҮК-ийг шүүх хуралд гэрчээр оролцуулахыг хүссэн юм. Учир нь Н.Энхбаярыг ХЭҮК-ийн зүгээс ялтай байдал дууссан, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сонгуульд оролцох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан ч СЕХ-ноос үүнийг харгалзаж үзэлгүй, цагдаагийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэснийг нэхэмжлэлдээ онцолжээ.
Хариуцагч тал уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан юм. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж уг асуудалд ЦЕГ-ыг хариуцагчаар татаж шүүх хурлыг 10 хоногоор хойшлууллаа. Шүүх хурлын шийдвэрийн талаар нэхэмжлэгч, болон ажиглагч тал байр сууриа илэрхийлсэн юм.
 
Н.Энхбаяр: ЭНЭ ТОГЛООМ СУНЖИРСААР БҮР УТГАГҮЙ БОЛНО
/МАХН-ын дарга/
-Хэлбэр талаасаа авч үзвэл шүүх шийдвэрээ гаргалаа. Уг нь шүүх зөвхөн хэлбэр хөөцөлдөх биш агуулгаа хөөвөл энэ асуудлыг хурдан шийдэж, Монгол Улсын иргэн Н.Энхбаярыг сонгуульд оролцох асуудлыг зохицуулж болох байсан.
Сонгох уу, үгүй юу гэдгийг ард түмэн сонгох эрхтэй. Ард түмэн сонгохоос өмнө хэн нэгэн албан тушаалтан тэдний сонгох эрхийг хааж, миний сонгогдох эрхийг боогдуулж зарчимгүй шийдвэр гаргаж байгаад харамсч байна.
10 хоногийн дотор гомдол гаргаж болно гэлээ. 10 хоног болсоор байтал сонгууль болчихно. 23-нд шүүх хурал боллоо гэхэд цаана нь сонгууль болоход тавхан хоног үлдэнэ.
Сонгуулийн сурталчилгаа 27-нд дуусах ёстой. Сайнаар бодож би нэр дэвшлээ гэхэд сонгогчидтойгоо уулзаж амжихгүй. Хэлбэр нь зөв боловч агуулга нь буруу гэж үүнийг хэлээд байгаа юм. Уг нь хуульзүйн аль ч талаас нь аваад үзэхэд хэлбэр, агуулга хоёр нь таарч байж шүүхийн шийдвэр шударга байна.
Нэг, нэг рүүгээ бөмбөг өшиглөдөг, хаалга руу бөмбөг хийчихээд буцааж өшиглөж байгаа тоглож байгаа төгсгөлгүй тоглоом гэсэн үг. Энэ тоглоом сунжирсаар бүр утгагүй болно. 23-нд шүүх хурал болоход ахиад л нэг асуудал босгоод хойшлуулна. Сонгууль дууссаны дараа шүүх хурал авч хэлэлцэх бололцоогүй болно. Шүүх ийм маягаар цаг хожиж, дээрээс ирсэн даалгаврыг гүйцэлдүүлж байна.
Хоёрдугаарт, 2009 оны Өршөөлийн хуулиар надад тулгасан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн ялтай байдал арилсан. Гэтэл цагдаагийн байгууллага Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрын даалгавраар хуулийг илт мушгин гуйвуулж ялтай гэж жүжиглэж байна.
Уг нь СЕХ цагдаагийн бичгийг харгалзахаас гадна ХЭҮК-ийн дүгнэлтийг ч харгалзах ёстой. Үндсэн хуулийн сонгох сонгогдох эрхийг харгалзах ёстой. Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхийн талаар хамгийн оновчтой дүгнэлт өгч болох газар бол ХЭҮК. Тэр байгууллага нь “Цагдаагийн дүгнэлт буруу байна. Ялтай гэсэн нь хууль зөрчсөн дүгнэлт.
Та ялгүй юм байна. Сонгуульд нэр дэвших эрхтэй. Та өөр ямар ч ажил эрхлэх эрхтэй” гэсэн дүгнэлт гаргачихаад байхад СЕХ огт авч хэлэлцэхгүйгээр, зориуд худлаа гаргасан цагдаагийн дүгнэлтийг үндэслэж намайг энэ сон­гуульд орж байгаа хү­мүүсийн нэрсийн жаг­саалтаас хассан.
Гурав­дугаарт, цагдаагийн бай­гуул­лага нь ялтай, ялгүй эсэхийг л бичиж өгөх ёстой. Гэтэл тэд хууль тайл­барлаад байгаа. Хуулийн хүмүүсээс би асуудаг. 2015 онд надад тулгасан Эрүүгийн хуулийн 150.3 гэдэг зүйл анги нь өршөөгдөөд ялтай байдал нь арилсан. Гэтэл яагаад 2009 оны Өршөөлийн  хуулиар ялтай байдал нь үлдээд байгаа юм бэ гэхэд хариулах хүн байхгүй.
Манай намын гишүүн биш, надтай сайн муу ханд­даггүй. Хуульч, Хууль­зүйн сайд асан Х.Тэмүүжин “Яагаад Н.Энхбаярт төрд ажиллаж байгаа хүмүүс хуулийг хүнд­­рүүлж хэрэглээд байгаа юм бэ. Хуулийг зориуд мушгин гуйвуулж хэрэглээд байна” гэдэг. Ийм байтал даалгавраар хуулийг мушгин гуйвуулсан хэлбэр төдий хурал боллоо.
Ийм муухай жүжиг Монголд болж байна. Гадныхан биднийг харж байна. Н.Энхбаяр ган­цаараа мундаг хүн биш. Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян сон­гуульд орохгүй бол энэ мэтээр зарим жижиг нам, улс төрийн зүтгэлтнүүд улс төрд оръё, сонгогдох эрхээ эдэлье гэвэл чадахгүй юм байна” гэв.
О.Цолмон:ТЭД СОНГУУЛИЙГ ЛУЙВРААР ЯВУУЛАХААР ШИЙДЧИХСЭН БАЙНА
/Эхнэр/
-Шүүх хурал хүнийг яаж шударга бусаар шүүдэг, иргэндээ яаж ханддагийг харлаа. Сонгууль яг ингэж явагдах юм байна гэдгийг үзүүллээ. Н.Энхбаяр ард түмний нэг, Монгол Улсын иргэн. Дуугарсан нэгнийхээ амыг ингэж хаадаг юм байна. Ард түмнийг бол яаж ч мэдэх нь.
Тэд сонгуулийг шу­дарга бусаар, луйвраар явуу­лахыг төлөвлөөд, шийд­­чихсэн юм байна. Ард түмэндээ хандаж хэлэхэд тэдний луйварт ав­таг­дахгүйгээр сонгуулиа өгөөрэй гэж гуймаар байна.
Э.Эрдэнэжамъян:СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН ШИЙДВЭР ГАРГАЛАА
/МАХН-ын дэд дарга/
-Бид шүүхийн явцыг гад­наас нь ажиглалаа. Шүүхийн шийдвэрээр бол одоо дахиад цагдаагийн бай­гууллагад хандах ёстой юм байна. Цагдааг та­тах эсэх асуудлыг өмнөх ша­танд хэлэлцээд хамаа­ралгүй юм байна гэдэг шийдвэр гарсан. Одоо да­хиад цагдааг хариу­цагчаар татна гэлээ. Ерөөсөө энэ бол сонгуульд зо­риул­сан шийдвэр. Шүүх бай­гуул­лага шударгаар ший­дэхээ больчихсон юм байна.
Б.Заяа
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …