Л.Эрдэнэчимэгийг эргүүлэн татах уу

d92d65d500c470b3big

Бенз, алим, саун, “секси гёрл” гэх зэрэг хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ өөртөө олон хоч авч, “хочны их дэлгүүр” болсон Л.Эрдэнэчимэг гишүүн дахиад өөртөө хоч авлаа. Архичин, тамхичин гээд хөврөх түүний хочууд дундаас хамгийн том нь “архи, тамхи, секс гурав” гэх хоч болох янзтай.
Ингэж хэлэхийн учир УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд тамхи татаж, архи уунгаа “Тамхи татах, архи уух, секс хийх энэ гурав бол хүний амьдралд байх ёстой бүх юм” хэмээн хэлж буй нууц бичлэг алдагдаад зогсохгүй энэ бичлэгийг нийгэмд тараалгахгүй тулд 50 сая төгрөг төлсөн баримт нь дэлгэгдлээ. “Ийгл тв”-ийн “Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Б.Алтаншагай болон “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ эдгээр баримтыг дэлгэсэн бөгөөд сэтгүүлч Б.Алтаншагай “Энэ сарын 5-ны өдөр надад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж, авирлаж байгаа ёс зүйд үл нийцэх 26 секундын бичлэг “Үнэнээ хэлэх мөч” нэврүүлэгтээ оруулаарай. Амжилт хүсье гэсэн бичгийн хамт ирсэн. Тэр бичлэгийг шууд гаргах боломжгүй байсан тул би ШШТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай зөвлөлдсөн. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбогдож, бичлэгийн талаар асуухад, мөнгө амлаж, насан туршийн зээл гээд өчигдөр 50 сая төгрөг шилжүүлсэн. Бид одоо энэ мөнгийг нь буцааж өгөх гэж байна” гэв.

Тамхины хяналтын тухай хуулийг санаачилж, намын анд Д.Эрдэнэбатыгаа Төрийн ордонд тамхи татлаа хэмээн хурцаар шүүмжилж, торгохыг шаардаж “Д.Эрдэнэбат гишүүний өрөө Төрийн ордон дахь тамхины цэг болсон” гэх зэргээр хэлж байсан Л.Эрдэнэчимэг гишүүн өөрөө Төрийн ордонд тамхи татаж, архи ууж “зочид буудлын өрөө”-нд байгаа аятай аяглах нь хэр зохилтой юм бол. Л.Эрдэнэчимэг гишүүний иймийг мэдэв үү Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооноос түүнд итгэл хүлээлгээгүй. Харин намын хорооноосоо дэмжлэг авч гарч ирсэн Т.Болбаатарыг АН-ын ҮЗХ-ны хурал дээр гэнэт нэрээ татаж, түүний оронд Л.Эрдэнэчимэг нэр дэвшихээр болсныг хүмүүс “Монос”-ын босс мөнгөөр “зодчихлоо”, тэр хоёр ҮЗХ-ны хурал дээр ханцуйн дотроо наймаалцчихлаа хэмээн хардаж байсан юм. Өдгөө Л.Эрдэнэчимэг гишүүн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа бөгөөд нийгэмд сенсаац дэгдээгээд буй “бохир бичлэг”-тээ тайлбар хийж, төрөл арилжих биз ээ.

1465879707_1465874909575f79dda3f9c

1465879647_1465874914575f79e246bf9

 

 

Эх сурвалж:Undesten.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …