Зам тээврийн яам, авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төвөөс хамтран Налайх- Агуйтын хөтөл чиглэлийн 24.1 км авто замын шинэчлэлтийн ажлыг газар дээр нь хүйтэн аргаар дахин боловсруулах технологиор хийх үзүүлэх сургуулийг зохион байгуулах гэж байна.
Шинэ технологийн танилцуулга маргааш 08:30-19:00 цагийн хооронд Налайхын замаас Багануурлуу салдаг уулзварын эхлэлийн цэгт болно.
Тус арга хэмжээний үеэр талбайн хяналтыг лабораторийн болон халуун арга технологид ашиглагдах машин механизм тоног төхөөрөмж, хөрсийг боловсруулах технологид нэмэлт бодис хэрэглэх, ажил гүйцэтгэх технологийн машин механизм, тоног төхөөрөмжийг үзүүлж, шинээр туршиж байгаа дахин боловсруулах арга технологийн талаар тус тус танилцуулах юм. Мөн “Замын битум” ХХК-ийн ажиллагсадын хээрийн байр сууц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ямар байгааг танилцуулах ажээ.
Л.Бадрах