“UB Dance Festival-2016 ” олон улсын бүжгийн тэмцээн ням гарагт Чингисийн талбайд болно

p1ala26c4c1gvi1j61e9irhc1kma1

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Extreme Crew Studio”-тай хамтран олон улсын бүжгийн “UB DANCE FESTIVAL-2016” тэмцээнийг хоёр дахь жилдээ 06 дугаар сарын 19-ний өдөр буюу ням гарагт 13:00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн фестивальд Япон, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бүжгийн хамтлагууд оролцох юм.
Фестивалийн үеэр дараах тэмцээн болно. Үүнд:
  • Хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах
  • 1vs1 бүх төрлийн гудамжны бүжгийн аварга шалгаруулах
  • Graffiti, гудамжны урлагийн аварга шалгаруулах
  • Parkour & Freerunning, Extreme sport-н аварга шалгаруулах
  • Гадаад DJ Zesty-н сэт тоглох
  • Олон улсын бүжигчдийн үзүүлбэр болон сургалт
  • Сошиал бүжгийн үзүүлбэр болон сургалт
  • Backyard label-н тоглолт зэрэг өргөн хүрээг хамарсан бүтэн өдрийн арга хэмжээ болно.
Мөн тус фестивальд
DESANT /BACKYARD/\
JACOOL MVP /BACKYARD/
RATABUZZ /BACKYARD/THUNDER
BBOY TAISUKE, LOCKING MONG, DJ ZESTY
DON
TNMCМОНГОЛЫН PARKOUR & FREERUNNING ХОЛБОО
UP CREW /Өвөр Монгол/
POLARIS DANCE SCHOOL
МОНГОЛЫН САЛСА БҮЖГИЙН ХОЛБОО зэрэг байгууллагууд оролцоно

 

 

 Нийслэлийн Соёл урлагийн газар 

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …