Т.Аюурсайхан, С.Амарсайхан нарын ээлжит уулзалт боллоо

IMG_0234

УИХ-ын Сонгуулийн 63-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Т.Аюурсайхан, НИТХ-ын Сонгуулийн 45-р тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан нар Налайх дүүрэгт ажиллаж байна. Өчигдөр нэр дэвшигчид Налайх дүүргийн 3, 4, 7-р хорооны зарим хэсгийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан, санал бодлыг нь сонслоо. Иргэд сонгогчид уулзалтад идэвхтэй оролцож, МАН-аас Налайх дүүрэгт УИХ болон НИТХ-д нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан, дэмжихээ илэрхийлсэн юм.

МАН энэ удаагийн сонгуульд залуучуудаа ажлын байраар хангах зорилгоор 21 аймагт 100 үйлдвэр барих ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан бөгөөд Налайх дүүрэгт үйлдвэр технологийн парк байгуулж ажлын байрыг олноор бий болгох аж. Мөн иргэдийнхээ нийгмийн байдлыг сайжруулах үүднээс хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах, 5 хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой асуудлыг тусгажээ. Эхчүүд эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдсэн бас нэгэн заалт бол 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах бодлогыг баримталж байгаа явдал юм.

IMG_0302
Уулзалтын үеэр олон залуус ирж Т.Аюурсайхан нэр дэвшигчээс ахмад настнаа хүндлэх ямар бодлого барьж байгаа талаар асууж байв. Тэд залуучууд бид төрөөс мөнгө нэхэхгүй, бидэнд ажлын байр хэрэгтэй, харин ахмад буурлуудад маань төрийн хайр халамж хэрэгтэй байна гэв. МАН-ын мөрийн хөтөлбөрт ахмадуудад зориулсан “Ач санах хууль”-ийн төслийг хэрэгжүүлж, 70-аас дээш насныханд зориулан тусгай тэтгэврийн бодлого явуулахаар тусгажээ. Энэ бүхэнд Налайх дүүргийн ард иргэд талархалтайгаар хандаж, улс орны хөгжил дэвшил, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх төрийн түшээдээр МАН-аас УИХ-д нэр дэвшиж буй Т.Аюурсайхан, НИТХ-д нэр дэвшиж буй С.Амарсайхан нарыг дэмжинэ гэдгээ хэлж байлаа.

13467426_1153755901336458_1189637988_o

Нэр дэвшигч С.Амарсайханыг Налайхчууд нутгийн хүү хэмээн халуун дотноор хандаж байсан бол Т.Аюурсайханыг шударга, өндөр боловсролтой, Налайхчуудыг УИХ-д төлөөлж чадах төрийн түшээ гэж баяртайгаар хүлээж авсан юм. Т.Аюурсайхан нэр дэвшигч өмнө нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа дүүрэгтээ цэцэрлэг, сургуулийн хүрэлцээг сайжруулж байсан ажлын туршлагатай бөгөөд олон арван бүтээн байгуулалтыг хийж байсан юм. Тиймээс ч энэ туршлагадаа үндэслэн НИТХ-д Налайх дүүрэгт нэр дэвшиж байгаа намын журамт нөхөр С.Амарсайхантай баг болж хамтран, Налайхчуудын амьдралыг сайжруулах олон алхам хийхээр зорьж байгаа билээ.

IMG_0340 Налайх дүүргийн 7-р хоро оны иргэн Б.Оюунцэцэг:
-МАН-аас манай дүүрэг нэр дэвшиж байгаа Т.Аюурсайхан, С.Амарсайхан нарыгард түмнийдуу хоолой болж чадах шударга, мэдлэгтэй, эрч хүчтэй, чадварлаг залуучууд гэж дүгнэж байгаа. Тиймээс би энэ хоёр сайхан залуугаа дэмжиж байгаадаа нүүр бардам байна. Та хоёр минь ард түмнийхээ итгэлийг алдалгүй төр засгийн зөв бодлого явуулна гэдэгт эгч нь итгэж байна.

э:Налайх дүүргийн 7-р хорооны иргэн, ахмад багш Б.Пэлжээ:IMG_0353-Дүүргийнхээ сонгогчидтой уулзахаар ирсэн хоёр сайхан дүүгээ хүлээн авч байгаадаа баяртай байна. Энэ хоёр нэр дэвшигч маань их бэлгэ дэмбэрэлтэй сайхан нэртэй, гар нийлж ажиллах чадварлаг залуучууд байна. Налайхчууд бидэнд ийм мундаг залуусыг шилж сонгож нэр дэвшүүлж явуулсанд баярлаж байгаа. Мэдлэг боловсролтой, хэлтэй, устай, улс орноо гэсэн элгэн халуун сэтгэлтэй хүүхдүүд гэж итгэж энэ сонгуулиар бид та бүхэнд итгэл үзүүлнэ.IMG_0364
Налайх дүүргийн 7-р хорооны иргэн М.Дорж:
-Өнөөдөр Монголын эдийн засаг хадны ангал дээр байна. Одоо доош унах уу, дээшээ гарах уу гэдэг зааг дээр ирлээ. Үүнийг бид энэ жилийн сонгуулиар шийднэ. Т.Аюурсайханыг ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа Засгийн газартай гурван ч асуудлаар ярилцаж өөрийн талдаа шийдвэрлүүлж байсныг мэдэж байгаа. Их шударга залуу. Энэ төрд ийм л шударга залуу хэрэгтэй. Тиймээс би Т.Аюурсайханыгаа дэмжинэ.

IMG_0083 (2)
Налайх дүүргийн 3-р хорооны иргэн Д.Ундармаа:
-Залуучууд бид төрөөс мөнгө төгрөг хүсэхгүй, бид ажлын байр хүснэ. Налайх дүүрэгт ажлын байр нэмэгдүүлэх тал дээр анхаарч эхэлсэнд баяртай байна. Тиймээс Т.Аюурсайхан нэр дэвшигчийг дэмжинэ. Харин би уул усаа хамгийн түрүүнд анхааралдаа аваасай, бидний үр хүүхдүүд сайхан орчинд амьдраасай гэж хүсч байна.

УИХ-ын сонгуулийн 63-р тойрогт нэр дэвшигч Т.Аюурсайханы Сонгуулийн штаб

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …